Орчуулга хийхдээ анхаарах зүйлс

Sunday, October 27, 2013
Орчуулга хийхдээ цаг бүрт санаж баримтлах зүйлс 
1. Орчуулгаа эхлэхээс өмнө орчуулах гэж буй бичвэрээ бүтнээр унших буюу, их хэмжээтэй бол хэсэгчлэн уншина. 
2. Шинэ үгээ сайтар олно. Зөв утгаар нь оноож, өгүүлбэрийн хам утгатай хэр таарч байгааг нь нягтлана. 
3. Өгүүлбэр болон хэсгийн ерөнхий санаа, өгүүлбэрийн гадаад хэл дээрх зөв санааг онож мэднэ.
4. Өгүүлбэрийн гол санааг монгол хэлнээ буулгана. 
5. Монгол хэлнээ буулгасан өгүүлбэрээ дахин уншиж, 1т, гадаад хэл дээрх өгүүлбэрийн санааг буулгаж чадаж уу? Гэдийг нягтлаад, 2т, монгол хэлнээ буухдаа найруулга нь монгол уншигчдад ойлгомжтой болж чадаж уу гэдгийг шалгана. 
6. Эцэст нь орчуулсан догол мөр болон бүхэл бичвэрээ дахин нэг уншиж, өгүүлбэрийн холбоос, логик уялдаа, зохиогчийн гаргах гэсэн санаа болон мэдрэмжийг гаргаж чадсан эсэхийг шалгаад бол оо.
 7. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Орчуулга бол нэгэн төрлийн бүтээх ажил тул гайхалтай сайн бүтээл танаас төрнө гэж найднам.

0 comments:

Post a Comment