Нэгэн сайхан мэдээ

Monday, November 4, 2013
  Оюутнууддаа нэгэн сайхан мэдээ дуулгая.
   Энэ бол бонус оноо авах тухай юм. Одоогоор ирц, гэрийн даалгавар, бие даалт, дундын болон сүүл шалгалтаар оюутан нийт 100 онооноос хэдийг нь авч байгаагаар дүнг нь шууд гаргахаар төлөвлөсөн байгаа. Гэвч оюутныхаа идэвхи чармайлт, өмнө нь алдсан алдаагаа засан, илүү хичээж, илүү сурах боломжоор хангах үүднээс энэхүү бонус онооны ажлыг эхлүүлж байна. Та бүхнээс боломжийг алдалгүй сайн ашиглаарай гэж уриалж байна. 
   Бонус оноо цуглуулах арга.
   Солонгос хэл 1 хичээл
 Бонус оноо авах 2 арга бий бөгөөд бүгдий нь ашиглаж чадвал өөрийн авсан оноо дээр 20-ийг нэмж авах юм.
Эхний ажил: Багшид уншиж өгөөд орчуулж өгнө.
Цогц сурах бичиг 1 номныхоо 103, 104, 123, 124, 143, 144, 163, 164, 398, 408 хуудсан дээр байгаа бүх текст/дасгалын тайлбар биш зөвхөн текст/ хуудас бүрээр зөв тод, чангаар уншиж, орчуулна. Тус бүр 1 оноо.
Дараагийн ажил: Текст зохиож бичээд цээжилж асуугдана.
Цогц сурах бичиг 1 номныхоо 77, 78, 97, 98, 117, 118, 137, 138, 157, 158 хуудсан дээр байгаа ажлыг зааврын дагуу зохион бичээд, аль нэгий нь цээжлэн асуугдана. Багш асуулт тавих тул цээжлэхдээ агуулгаа мөн бүрэн мэдсэн байна. Тус бүр 1 оноо.
  Солонгос хэл 2 болон ЯСД2 хичээлийн бонус ажлыг хараахан төлөвлөөгүй байгаа тул байн байн энэ зараа нэг нээж үзэж байгаарай.
   Дээрх ажлууд нь оюутан таны сурч, бие даан судалж мэдэхэд чиглэсэн ажил тул боломжийг ашиглан өөрсдөө сураад, мөн дүнгийнхээ өнгийн хувиргаарай. 10 удаа амжилттай оролцоход л таны дүнгийн өнгө хувирах нь гарцаагүй юм^^^.
ASE 찍었음^^^

2 comments:

{ Unknown } at: November 14, 2013 at 8:53 AM said...

aimar ih daalgawar ugdugch bidniig yum medeesei gej vrgelj bidnii tuluu hicheedeg bagshdaa kumao Tuguldurbayar

Anonymous at: November 19, 2013 at 5:25 PM said...

Багш: Бүх шинэ үгийг нэгтгэн бичиж орууллаа. Татаж аваад, уншиж цээжлээд бонус оноогоо аваарай. Дэлгэрэнгүйг- "бүх шинэ үг" цэсрүү орж хараарай. Амжилт хүсье, залуус аа^^^.

Post a Comment